
Бидний хэн нь ч амьдралынхаа хүнд мөчүүдэд өөрийгөө ойлгуулж, сонсогдохыг хүсдэг. Ойлгогдсон, сонсогдсон тэр мэдрэмж л хүн бүрийг аажмаар эдгээж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээдэг. Mindly бол энэ итгэлийн эхлэл байхыг зорьдог — хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдэж, өөрөөрөө байх аюулгүй орон зай.
Шинжлэх ухаанд суурилсан, олон улсын баталгаатай арга зүйг хэрэглэдэг мэргэшсэн сэтгэл зүйч. 11 жилийн туршлагадаа тулгуурлан когнитив зан үйлийн (CBT), REBT, мэдрэмж төвтэй болон биед төвлөрсөн аргачлалуудыг уялдуулан ашиглаж, үйлчлүүлэгч бүрийн онцлогт тохируулан ажилладаг.
Хүүхэд, гэр бүл, хувь хүн болон байгууллагын түвшинд ажиллаж, ялангуяа сэтгэл гутрал, түгшилтийн эмгэгийг даван туулахад чиглэсэн зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үзүүлдэг.
✨ Mindly — энэ бол таны дотоод амар амгаланд хүрэх зөөлөн аялал.
Сөрөг бодол, хэт ерөнхийлсөн итгэл үнэмшлийг таньж, өөрчлөхөд тусалдаг. “Би заавал бүхнийг зөв хийх ёстой” гэх мэт бодлын цаана байгаа дарамтыг багасгах замаар сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих арга.
Хүн бүрийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг ойлгож, түүнийг үгүйсгэх бус хүлээн зөвшөөрөх нь эдгэрлийн эхлэл.
Бид хүн бүр дахин давтагдашгүй, өөр өөр өнгө аястай сэтгэл зүйтэй гэдэгт итгэдэг. Иймээс бид таныг бүхэлд нь - таны бодол, мэдрэмж, итгэл үнэмшил, бие махбодь, амьдралын орчинтой нь хамт ойлгож, дэмжих нэгдмэл арга зүй ашигладаг.
Сэтгэл судлаач - Бакалавр
2004-2008
Сэтгэл судлаач - Магистр
2009-2011
Робот картаар дамжуулан сэтгэл засал хийх нь, 2024, Сэтгэл заслын хүрээлэн
Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй сургалт, 2024, GB
Танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл засал 4 курс 2023-2024, Moscow center of cognitive therapy
OH картаар дамжуулан сэтгэл засал хийх нь 2022, Мета сэтгэл зүйн төв
Котейка картаар сэтгэл засал хийх нь 2022, Мета сэтгэл зүйн төв
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй, 2021, Москвагийн Боловсролын Их Сургууль
Проектив оношилгооны арга зүй, 2019 Москвагийн Боловсролын Их Сургууль
Бие хүний хөгжил төлөвшил, 2018, Москвагийн Боловсролын Их Сургууль
Төслийн болон сургалтын менежер
2008-2014 он
Сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургалт, төсөл, судалгаа
2017-одоог хүртэл
Танд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. Хүн бүрт л ийм үе тохиолддог. Та ганцаараа биш
ХолбогдохҮйлчлүүлэгчийн зөвшөөрлийн дагуу сэтгэгдлийг нийтлэв....