
Өсвөр нас бол өөрийгөө таньж мэдэх, бие махбодь, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж байдаг эмзэг, чухал үе юм.
Насанд хүрэгч Амьдралын тодорхойгүй, хүнд үеүүдэд хүн бүр ойлгогдох, сонсогдох, дэмжигдэх орон зайг хэрэгцээтэй болдог.
Та энд ирж, өөртөө цаг гарган зөвлөгөө авах гэж шийдсэн нь өөрөө маш том алхам юм. Энэ нь таны өөрчлөлтийн замналын эхлэл болж чадна. Заримдаа үйлчлүүлэгчид сэтгэл зүйчээс өөрийн хүссэн үгээ сонсож, баталгаажуулалт авах хүлээлттэй ирдэг. Жишээ нь: “Чи багадаа хайр мэдрээгүй болохоор амьдрал чинь ийм байна”, эсвэл “Чи маш мундаг, удахгүй бүх зүйл сайхан болно” гэх мэт. Үүнийг сонсохгүй бол “энэ сэтгэл зүйч үр дүнгүй” гэж үздэг тохиолдол гардаг. Зарим мэргэжилтэн, шашны төлөөлөгчид ингэж үйлчлүүлэгчийн хүссэн үгийг хэлж, тэднийг тогтоон барих аргыг ашиглах нь бий. Харин сэтгэл заслын жинхэнэ үнэ цэнэ бол:
“Би хурдан энэ асуудлаа шийдмээр байна” гэж бодох нь хэвийн. Сэтгэл зүйн шинжлэх ухаан ч үйлчлүүлэгчийн цаг, хөрөнгө, энергийг хэмнэх оновчтой арга замуудыг эрэлхийлсээр байна. Гэхдээ өөрчлөлтөд орж буй хугацаа нь хүний нас, туулсан амьдрал, хүлээлт, сэтгэл зүйн боловсролоос шууд хамаардаг. Зөвлөгөөний дараа:
Тиймээс уулзалтуудын хооронд өөрийгөө ажиглах, сэтгэл зүйчийн өгсөн даалгаврыг биелүүлэх нь хамгийн чухал. Өөрчлөлтийн 50 хувь нь уулзалтын үеэр, 50 хувь нь таны өдөр тутмын дадал, анхаарал халамж дээр тулгуурладаг.
“Нөхрөө, эхнэрээ, найзаа уулзуулъя” гэж хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ зөвлөгөө нь тухайн хүний өөрийн шийдвэр байж гэмээ нь үр дүнтэй байдаг. Бусдыг өөрчлөх гэж оролдох нь төөрөгдөл бөгөөд та өөрийгөө өөрчлөх замаар гэр бүл, ажил амьдралдаа ахиц гаргах боломжтой.
Таны ярьсан бүх зүйл мэргэжлийн нууцлалын зарчмаар чанд хадгалагдана. Энэ нь сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн зарчим юм.
Та цаг товлосон тохиолдолд 48 цагийн өмнө төлбөрөө төлж баталгаажуулна уу. Хэрэв та цагийг баталгаажуулаагүй бол тухайн цаг автоматаар цуцлагдана. Энэ нь зөвхөн сэтгэл зүйчийн цагийг төдийгүй бусад тусламж хэрэгтэй хүмүүсийн цагийг ч хүндэтгэхэд чиглэдэг.
Хэрэв та сэтгэл зүйч дээр биечлэн ирэхэд хэцүү байвал цахимаар холбогдон зөвлөгөө авах бүрэн боломжтой. Гадаад болон орон нутагт байгаа үйлчлүүлэгчиддээ бид тогтмол цахимаар үйлчилдэг. Цахим уулзалтад бэлтгэхдээ:
Хэрэв танд өөртөө хор хөнөөл учруулах бодол төрөх, эсвэл тэсвэрлэхийн аргагүй сэтгэлзүйн хямрал тохиолдвол шууд яаралтай тусламжийн 103 дугаарт холбогдож, ойр орчмын эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Дүүрэг бүр дээр сэтгэл зүйч болон СЭМҮТ 70150520 дугаарт холбогдоорой. Үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлдэг.
Танд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. Хүн бүрт л ийм үе тохиолддог. Та ганцаараа биш
Холбогдох