
Даавар
Dec 3, 2025


Дотоод хүүхэд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?Дотоод хүүхэд (inner child) гэж та сонсож байсан уу? Таны дотор нэг хүүхэд (хүү/охин) амьдарч байна гэвэл та итгэх үү? Хосын харилцаа гэдэг нь 2 биш 4 хүний ойлголцлын асуудал байвал яах уу?Хүүхэд насны сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамж, итгэл үнэмшил, ирээдүйн итгэл найдвар, мөрөөдөл гээд бүгдийг агуулан тэрээр бидний дотор сууж байдаг. Суух суухдаа бидний бодит, одоогийн амьдрал, шийдвэр гаргалт, үйлдэлд нөлөөлж байдаг байна. Тэгвэл хэрхэн яаж нөлөөлж болохыг дараах хэдэн жишээгээр тайлбарлан хүргэе. Эхнэр хүнс цуглуулан иржээ. Уут дүүрэн хүнсэн дотор нөхрийн амтархан иддэг хиам байхгүй байлаа. Түүнийг харсан нөхөр дургүй хүрснээ хэлж муудалцав. Эхнэр иймхэн зүйл дээр хүүхэд шиг уурлах юм, ядаргаатай юмаа гэж эхнэр үглэнэ. Тэгвэл нөхрийн багад ээж нь түүний хүсэл, үзэл бодол, дуртай дургүйг үл тоомсорлодог байжээ. Эхнэрийн үйлдэл нь түүний бага насны мэдрэмжийг сануулан дахин давтаж буй байдлыг харж болох юм. Ах дүүсийн харилцаа, эв найрамдалд онцгой ач холбогдол өгдөг аавын жишээ байна. Аав багадаа ах дүүсийн харилцаа тааруу том болсон ч хооронд хүйтэн хөндий харилцаатай байв. Тэрээр хүүхдүүд нь багахан маргалдах, үл ойлгоцох төдийд бухимдах, эв найртай байхыг сануулдаг байна. Багадаа цэцэрлэгт явж байхдаа таагүй, айдас, түгшүүр, үл хайхарлыг мэдэрч байсан эмэгтэй байлаа, тэрээр охинтой болж охин нь цэцэрлэгт явахад тэр мэдрэмж дахин сэдэрч эргэн мэдрэгдэж болно. Охиноо цэцэрлэгээс нь авахад бие махбодийг шалгах, цэцэрлэгт хэцүү хүнд байгаадаа гэж бодон ажлаа хийж чадахгүй байх, эсвэл цэцэрлэгт огт явуулахгүй байх зэргээр илэрч болноо.