
Даавар
Dec 3, 2025

Хүүхдийнхээ анхны алхамыг хийж алхах мөч бол эцэг эх бүрийн хувьд гайхалтай мэдрэмж. Хүүхдээ хурдан алхуулж сургахын тулд хөлд оруулагчид суулгаж байгаа байдал практик дээр элбэг байгаа ажиглагддаг. Алхахаас өмнөх шат бол хүүхдийн мөлхөх үйл явц. Тэгвэл мөлхөх нь хүүхдийн тархины насан туршийн хөгжилд онцгой ач холбогдолтой юм. Хүүхдийг хэдий сайн мөлхүүлнэ төдий чинээ тархи цэцэглэх буюу дээд мэдрэлийн үйл ажиллагааны хөгжлийг бэлдэж буй юм.
Сурлагаар хоцрогдолтой, суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд нь багадаа мөлхөөгүй эсвэл бага мөлхсөн байдаг хамаарал байдаг байна.
Хүүхдээ хүссэн хэмжээгээр нь мөлхүүлээрэй, хайртай үр нь насан туршдаа үр шимийг нь хүртэх болно.
Mindly psychology center