
Даавар
Dec 3, 2025


Психосоматик өвчлөл
Психосоматик өвчлөл гэдэг нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн уг үндэс нь сэтгэлд байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийн болон сэтгэл санааны байдал шууд утгаараа бие махбодид нөлөөлдөг.
Орчин үеийн анагаахын ихэнхи эрдэмтэд бүх өвчлөлийн 80% нь психосоматик байдаг гэж үздэг. Үүнээс дүгнэхэд бидний эрүүл мэнд бидний бодол, сэтгэл санаа, хайрын дутагдал, эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж түүнээсээ таашаал, аз жаргалыг бий болгох, алдааг хүлээн зөвшөөрөх зэргээс шууд хамаардаг. Энэ бол сэтгэл судлалаар тодорхойлбол психосоматик анагаах ухаан юм.
Үлдсэн 20% нь гэнэтийн осол гэмтэлийг оруулна. Жишээлбэл: Алхаж яваад хальтраад уналаа. Шохойдуулж сэрлээ. Энд ч мөн маргаантай. Юуны тухай бодож байгаад зам дээр хальтарч унасан бэ? Анхааралгүй, өөртөө итгэлгүй байдал тэнцвэрийг алдагдуулж унахад хүргэж болно.
Зарим нэг эцэг эхчүүд психосоматик өвчин гэхэд сэтгэцийн өвчин хэмээн хүндээр ойлгож тусгаж авах үе байдаг. Яг үнэндээ энэ бол энгийн түгээмэл өвчин ба эмч удаан хугацаанд ярилцаж шалтгааныг нь тодорхойлно. Тэдгээрийг тодорхойлдог хүснэгт, арга зүй байдаг. Мөн үүнээс гадна номын дэлгүүрүүд болон интернетэд бүх төрлийн өвчнийг цагаан толгойн дарааллаар жагсаан тэдгээрийн сэтгэл зүйн шалтгаан болон үүний эсрэг юу хийх ёстойг бичсэн хүснэгтүүд олж болно. Гэвч ном уншаад өвдөж байгаа өвчнөө олоод шалтгааныг нь арилгаад болчихно гэж бодож болохгүй. Мөн эм тарианы эмчилгээг давхар хийх шаарлагатай нь хэнд ч ойлгомжтой байх. Ихэнх психосоматик өвчтэй хүмүүс дан ганц өвчнөөр өвддөггүй, олон төрлийн өвчнийг хослуулсан байх хандлагатай. Ийм үед туршлагатай мэргэжилтэнд хандаж, сэтгэл дотор хадгалагдсан гүн айдас, түгшүүр, гомдолыг тайлах нь зүйтэй. Мөн бясалгал болон амьсгалын дасгалууд сайн нөлөө үзүүлдэг.
Эх сурвалж: http: // www.balabanov.org/psihosomatika