
Даавар
Dec 3, 2025


Таны толгой өвдөж, өвчин намдаах эм уусаар байна уу.
Толгой өвдөх нь зөвхөн биеийн асуудал биш, сэтгэл зүйн олон хүчин зүйлтэй холбоотой байж болдог. Ялангуяа байнга давтагддаг, эмчийн үзлэгээр тодорхой шалтгаан илрээгүй тохиолдолд биеийн дохиог ойлгох нь чухал .
Толгой өвдөлтийн түгээмэл сэтгэл зүйн шалтгаан
Стресс, түгшүүр. Өдөр бүрийн дарамт, санаа зовнил тархины булчин, цусны эргэлтэд нөлөөлж, чангарал үүсгэдэг. Ялангуяа “шахаж байгаа мэт” өвдөлт гардаг.
Дотоод дарамт, өөртөө тавьсан өндөр шаардлага. “Би илүү сайн хийх ёстой”, “алдаж болохгүй” гэх бодол толгой өвдөлтөд түлхэц өгнө.
Шийдээгүй сэтгэл хөдлөл. Уур, гуниг, бухимдлаа дотроо дарж явбал биеийн түвшинд илэрч, толгой өвдөхөд хүргэдэг.Ядрал ба анхаарал төвлөрлийн хэт ачаалалДэлгэцийн өмнө удаан суух, амралтгүйгээр бодох, санаа зовох → тархи амралт шаардаж, өвдөлтөөр дохио өгнө.
Амьдралын хэв маяг. Нойр дутуу, ус бага уух, хоолны тэнцвэргүй байдал → сэтгэл зүйн шалтгаантай хавсраад толгойг байнга өвтгөдөг.
Сэтгэл зүйн талаас юу хийж болох вэ? Өөрөөсөө асуух: “Би яг юунд санаа зовж байна вэ? ”Амьсгалын дасгал, бясалгал, тайвшрах арга хэрэглэж үзэх. Өдөр тутмын стрессээ эрүүлээр гаргах (биеийн хөдөлгөөн, ярилцах, бичих). Шаардлагатай бол сэтгэл зүйн зөвлөгөө авах.
Санамж: Хэрэв толгой өвдөх байдал огцом өөрчлөгдөх, хүчтэй болох, эсвэл бусад шинж (бүдгэрэх, бөөлжих, мэдээ алдах гэх мэт) дагалдвал заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.