
Даавар
Dec 3, 2025


Сэтгэл зүйгээс эхэлсэн эерэг өөрчлөлт...
Манай "Mindly" сэтгэл зүйн төв нь хувь хүн, гэр бүл, байгууллагад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, сэтгэлзүйн боловсролын үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм. Бид хувь хүний дотоод амар амгаланг дэмжих, сэтгэл хөдлөлийн чадамжийг хөгжүүлэх, байгууллагын сэтгэл зүйн эрүүл орчныг төлөвшүүлэх чиглэлээр мэргэжлийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу ёс зүйг баримтлан үзүүлдэг.
✨ Mindly — энэ бол таны дотоод амар амгаланд хүрэх зөөлөн аялал.
Сөрөг бодол, хэт ерөнхийлсөн итгэл үнэмшлийг таньж, өөрчлөхөд тусалдаг. “Би заавал бүхнийг зөв хийх ёстой” гэх мэт бодлын цаана байгаа дарамтыг багасгах замаар сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих арга.
Хүн бүрийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг ойлгож, түүнийг үгүйсгэх бус хүлээн зөвшөөрөх нь эдгэрлийн эхлэл.
Бид хүн бүр дахин давтагдашгүй, өөр өөр өнгө аястай сэтгэл зүйтэй гэдэгт итгэдэг. Иймээс бид таныг бүхэлд нь - таны бодол, мэдрэмж, итгэл үнэмшил, бие махбодь, амьдралын орчинтой нь хамт ойлгож, дэмжих нэгдмэл арга зүй ашигладаг.

Өсвөр нас бол өөрийгөө таньж мэдэх, бие махбодь, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж байдаг эмзэг, чухал үе юм.

Амьдралын тодорхойгүй, хүнд үеүүдэд хүн бүр ойлгогдох, сонсогдох, дэмжигдэх орон зайг хэрэгцээтэй болдог.
✨ Үйлчлүүлэгчийн зөвшөөрлийн дагуу сэтгэгдлийг нийтлэв....
Танд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой. Хүн бүрт л ийм үе тохиолддог. Та ганцаараа биш
Холбогдох